Home
G-Mobile Corporation
Internetfon
Nummer bestellen
Karte aufladen
Hardware
Kontakt
Kontakt-Formular
Downloads & FAQ

 Жи-Интернетфон урьдчилсан төлбөрт үйлчилгээний танилцуулга

Жи-Мобайл корпораци нь үүрэн холбооны үйлчилгээ үзүүлж буй компаниудаас онцлох давуу тал нь хамгийн сүүлийн үеийн 3G технологи  дээр суурилсан техникийн үйлчилгээг үзүүлж байна. Тус 3G технологийг бид бусдаас анхлан нэвтрүүлсэн бөгөөд, энэхүү технологит суурилсан “Жи-Интернетфон” үйлчилгээг та бүхэнд танилцуулж байна.

Интернетфон үйлчилгээг ашигласнаар дараах давуу талууд танд

Шинэ хэрэглэгч болох 

Үйлчилгээний үнэ тариф

  Интернетфон үйлчилгээг ашигласнаар дараах давуу талууд танд бий болох юм:

  • Монгол дахь Жи-Мобайлын сүлжээ, хамрах хүрээнээс үл хамааран ямар нэг интернетийн үйлчилгээтэй газраас уг үйлчилгээнд холбогдох.
  • Интернетфон үйлчилгээний хэрэглэгчид хаана ямар улсад байгаагаас үл хамааран хоорондоо хямд үнээр ярих;
  • Гадаадад зорчих, аялахдаа та компьютерт аль нэг Softphone програмыг ашиглан Жи-Мобайлын дугаар, нууц кодыг оруулан хүссэн үедээ эх оронтойгоо холбогдох;
  • Гадаадад үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, оршин суудаг иргэд, оюутан залуус эх орондоо байгаа гэр бүл, төрөл садан, найз нөхөдтэйгөө IP phone суурин утас, IP box төхөөрөмж ашиглан хялбар, хямд аргаар байнга холбоотой байх
     

Интернетфон үйлчилгээний боломж:

  • Зөвхөн дуудлага хийгээд зогсохгүй Монгол болон бусад аль ч улсаас дуудлага хүлээн авч ярих ба та гаднаас дуудлага хүлээн авч яриа хийхэд таниас ямар нэгэн төлбөр тооцохгүй ба таны данс мөнгөгүй байсан ч дуудлага хүлээн авах.
  • Интернетфон үйлчилгээ нь дуудлага шилжүүлэх, давхар дуудлага авах, хүлээн авсан, аваагүй болон залгасан дуудлагын жагсаалтыг харах, утасны жагсаалт үүсгэх зэрэг үүрэн холбооны үйлчилгээнд байдаг олон нэмэлт үйлчилгээг ашиглах. 

Шинэ хэрэглэгч болох 

    


Үйлчилгээний үнэ тариф

Нэгж худалдан авах (Энд дар)

News: 23.01.2010 : G10 номертой хэрэглэгчид МЦХ дугаар руу 50 (T) ярих болсон.

Мэдэгдэл

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос харилцаа холбооны компаниуд хоорондын харилцан холболттой холбоотой асуудлыг зохицуулсан шинэ тогтоол баталсан. Өмнө нь үүрэн болон суурин холбооны компаниуд хоорондын сүлжээний үнэ тарифаа өөрсдөө тохиролцоод тогтоодог байсан. Харин одоо тус газрын баталсан үнэ тарифыг опeратор компаниуд мөрдөхөөр болсонтой холбоотой манай компанийн “Жи-10” болон “Жи-1”-ийн хэрэглэгчид  өмнө нь Монголын Цахилгаан холбоо, Төрийн холбоо, Төмөр замын холбоо, Нисэхийн холбооны сүлжээнд 0 төгрөгөөр ярьдаг байсан. Шинэ тогтолын дагуу ТЭГ төгрөгийн үйлчилгээ төлбөртэй болсон. Тодруулбал, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос баталсан үнэ тарифын дагуу Цахилгаан холбоо болон Нисэхийн холбоо уруу   манай хэрэглэгчид 50 төгрөгөөр холбогдоно. Харин Төрийн холбоо болон Төмөр замын холбоо уруу гэрээ шинэчилэгдэх хүртэл одоохондоо урьдын адил ТЭГ төгрөгөөр ярьж байна. Энэ үнийг 1 сарын 23 аас эхлэн дагаж мөрдсөн.

Бид энэ явдалд гүнээ харамсаж байна. Бусад сүлжээнд ТЭГ төгрөгөөр ярих боломжийг  Монголд анх удаа манай компани олгосон. Харамсалтай нь тухайн үедээ маш их эсэргүүцэлтэй тулгарч бусад операторууд харилцан холболтоо таслах хүртэл алхам хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэвч бид хэрэглэгчиддээ энэхүү үйлчилгээгээ аль болох тасралтгүй хүргэхийн тулд МЦХ уруу ярьсан хэрэглэгчдийнхээ төлбөрийг өмнөөс нь төлж өдийг хүртэл үргэлжлүүлж байсан гэвч энэхүү 61 тоот тушаал гарсанаар зайлшгүй төлбөр тогтоохоос өөр аргагүй болсон юм. Бид төрөөс тусгай зөвшөөрөл авч үүрэг хүлээж ажилдагийн хувьд салбарыг харьяалах байгууллагынхаа гаргасан тушаал дүрэм журмыг дагахаас өөр аргагүй болсныг мэдэгдэж байна.

 

Үндэсний оператор

Жи-Мобайл ХХК